“Петровис” ХХК бөхөн хамгаалалд 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunbold@montsame.gov.mn
2017-01-12 17:28:57

Ховд, Говь-Алтай аймагт халдварт өвчин гарч, Монгол бөхөн олноор үрэгдэж байна.

Уг асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж байгаа юм. Өнөөдөр “Петровис” компани уг өвчний тархалтыг багасгах, зогсоох ажилд туслах зорилгоор БОАЖЯ-нд 10 сая төгрөгийн шатахууны талон хүлээлгэн өглөө. Монгол бөхөнгийн гол байршил болон өвчний тархалт Ховд аймагт байгаа тул тус аймгаас УИХ-ын гишүүнээс сонгогдсон ХЗДХ-ийн сайд С.Бямбацогтод БОАЖ-ын сайд Д.Оюунхорол зургаан сая төгрөгийн шатахууны талон хүлээлгэн өгчээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ