Үнэгүй эмийг 12 сумын эмийн сангаар олгож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬТомуу төст өвчний дэгдэлт улсын хэмжээнд нэмэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн энэ оны нэгдүгээр сарын 07-ны 01 дүгээр тогтоолоор томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн 0-5 насны хүүхдүүдэд үнэгүй эм олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн хүрээнд үнэгүй эмийг Дорноговь аймгийн төв Сайншанд сумын долоон эмийн сан, Замын-Үүд сумын гурван эмийн сан, бусад 10 сумын, эмийн сангаар олгож байгаа аж.
Томуу, томуу төс өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэхэд шаардлагатай Ампициллин (Х), Амоксициллин (Х), Тетрациклин, Сальбутамол, Ибупрофен, Парацетамол, Азитромицин, Амброксол, Ацетилцистейн, Натрийн хлорид, Калийн хлорид, Натрийн цитрат-дигидрат, Глюкоз зэрэг 10 нэр төрлийн эм бэлдмэлийг энэ оны 3 дугаар сарын 01-нийг хүртэл үнэгүй олгож байна.
Х.Эрдэнэбулган