500 гаруй сая төгрөгийн өрийг шийдвэрлэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагууд салбарын хэмжээндээ 2016 онд 500 гаруй сая төгрөгийн өртэй байжээ. Дээрх өрийн 370 гаруй сая нь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өр байсан бөгөөд үүний 316 сая төгрөг нь эмийн өр аж. Харин өрийг барагдуулжээ.
Өрийг хэрхэн барагдуулсан талаар аймгийн ЭМГ-ын дарга Г.Энхцэцэгээс тодруулахад “2016 оны эхээр Нэгдсэн эмнэлэгт гемодиализын тасаг нээгдэж аффарат суурилуулж олон хүнд үйлчилгээ үзүүлж эхэлснээр ариутгал халдваргүйтлийн бодис уусмал авах, нэг удаагийн хэрэглээнд зориулсан хөрөнгө санхүү хэрэгтэй болсноос өр үүссэн.
Нөгөө талаар Нэгдсэн эмнэлэг жилдээ нийгмийн даатгалаас авах шаардлагатай санхүүжилтээ бүрэн авчихдаг төдийгүй 11 дүгээр сарын 20-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд эмчилгээ үйлчилгээ үзүүлж, хэвтүүлж эмчлүүлсэн хүмүүсийнхээ санхүүжилтийг Эрүүл мэндийн даатгалын сангаас авч чаддаггүй байдал нь өр үүсэх шалтгаан болсон.
Учир нь батлагдсан төсөв нь дуусчихдаг учир санхүүжилт өгдөггүй. Ийм учраас алдагдалтай ажиллах нөхцөл үүссэн. Өрийн асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн яам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн яам, харьяа газар, аймгийн ИТХ, Засаг даргад хандсанаар 2016 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас Нэгдсэн эмнэлэгт 140 сая төгрөг, Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт 20 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтыг олгууллаа.
Мөн сумын эмнэлгүүдийн хүрээнд эмнэлгийн үйлчилгээний тусгай зориулалтын төсөв гэж байдаг. Тиймээс шаардлагатай санхүүжилтийг аймгийн ИТХ-аар 2016 оны есдүгээр сараас хойш хоёр удаагийн тодотголоор хэлэлцүүлж төсвүүдийг хооронд гүйлгэж, үр ашигтай болголоо. Мөн дотоодоо байгууллага аж ахуй нэгжээс авах ёстой авлагыг авч өр авлагагүй шинэ оныг угтсан” гэлээ.
Х.Эрдэнэбулган