Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМХөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээр өнөөдөр Төрийн ордонд 11.00 цагт эхлэхээр товлогджээ.
Уг хэлэлцээрээр Засгийн газар, МҮЭХ болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо (МАОЭНХ) 2017-2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөгөө гаргах юм. Өнгөрсөн оны хэлэлцээрээр Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 240 мянган төгрөг болгохоор тохирсон нь энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн. Харин энэ онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас үүдэн цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэх боломжгүй болсон тул одоо байгаа ажлын байрыг хадгалах, шинэ ажлын байр бий болгох боломж, нөхцлийн талаар хэлэлцэхээр төлөвлөж буйгаа оролцогч талууд мэдэгдсэн юм.
Ч.Ариунболд