Цэцэрлэгийн багачууд шүлгээр уралдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-16 14:33:12

Булган аймгийн Булган сумын 3-р цэцэрлэг Төв номын сантай хамтран цэцэрлэгийхээ  3, 4, 5 настнуудын дунд "Уран жиргээ-4" уламжлалт тэмцээнийг зохион байгууллаа.

Тус тэмцээнийг 3-р цэцэрлэгийн эцэг эхийн зөвлөлийн дарга н.Солонго, Төв номын сангийн номын санч Д.Долгормаа, яруу найрагч Б. Мөнхбат нар шүүж дүгнэлээ. 3 насны ангиллын  тэргүүн байрт Г.Маралгоо, дэд байрт Д.Ганцолмон, гутгаар байрт Б.Энхжин нар шалгарлаа.

Харин 4 насны ангилалд тэргүүн байрт Э.Гантуяа, дэд байрт Г.Энэрэл, гутгаар байрт М.Дөлгөөн нар шалгарсан бол 5 насны ангилалд тэргүүн байрт У.Янжинлхам, дэд байрт С.Мягмардорж, гутгаар байрт Т.Идэржавхлан нар тус тус шалгарлаа. Тэмцээний үеэр "Жаахан зараа", "Миний хэнз хурга" "Саван", "Эмээгийн хүү", "Мэргэн бөөдий", "Хонхон цэцэг" зэрэг олон шүлгүүд уншигдлаа.

                                                                                                                                                                                    П.Батням

Холбоотой мэдээ