Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-01-19 15:29:26

Азийн сангаас Улаанбаатар хотын Ногоон хөгжлийн стратеги төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, хэрэгжүүлэхэд техникийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхээр болов.

Дээрх ажлыг хэрэгжүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан Азийн сангийн Суурин төлөөлөгч Мелони К.Линдберг нар  өнөөдөр  санамж бичиг байгууллаа.

Ингэснээр талууд ногоон хөгжлийг дэмжих чиглэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын шат шатны засаг захиргааны байгууллагад болон бусад оролцогч талын идэвхтэй оролцоог хангаж, хамтран ажиллах юм байна.

Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан ярихдаа, "Хүн амын өсөлтөөс шалтгаалан хөрсний бохирдол, доройтол нэмэгдэж байна. Монголчуудын тал хувь нь нийслэлд ирж суурьшсанаар усны бохирдол өндөр түвшинд хүрч, цэвэр усны нөөц багасч байна. Байгаль орчны энэхүү асуудлыг шийдэхэд Азийн сан хамтран хотын ногоон хөгжилд түлхүү анхаарч ажиллахаар боллоо” гэв.

Талууд Агаар, Ус, Хөрс гэсэн сэдвийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг тодорхойлохоос ажлаа эхлэх юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ