Шагайн харвааны Цомын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-21 18:10:01

Баянхонгор аймгийн Өлзийт сумын харваач, аймгийн гоц мэргэн М.Зоригт, Х.Одгэрэл нарын цолны мялаалга, Баянхонгор аймгийн үндэсний шагайн харвааны Цомын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.

Тэмцээн аймгийн төвийн Хоёрдугаар багийн зааланд хоёр өдөр үргэлжлэх юм. Тэмцээнд нийт 20 сумын баг харваачид оролцож байна.

Энэ өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Энхтүвшин Монголын Шагайн Харвааны холбооны Баянхонгор аймгийн салбар холбооны Тэргүүнээр сонгогдон тамгаа хүлээж авчээ.

                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ