Сумдын Ерөнхий төлөвлөгөө гологдлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-21 18:33:03

Өнгөрсөн хугацаанд Баянхонгор аймгийн 18 суманд тус бүр нь 30 сая төгрөгийн төсөвт өртөгтэй сумын Ерөнхий төлөвлөгөөг "Түмэд групп" хийжээ. Тус төлөвлөгөө нь амьдрал дээр хэрэгжих боломжгүй, "агаарын" төсөл болсныг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, зарим сумдын удирдлагууд хэлж байна. Нийтдээ 540 сая төгрөгийн асуудал энд хөндөгдөх юм.

Ерөнхий төлөвлөгөөг аймгийн Эрдэнэцогт сум л хийлгээгүй бөгөөд "30 сая төгрөгөөр 2 хуудас цаас авах хэрэг байхгүй" хэмээн Эрдэнэцогт сумын Засаг дарга хатуухан хэлж байсан гэнэ. Ерөнхий төлөвлөгөөг хийхдээ тухайн суманд очиж ажилласан эсэх нь тодорхойгүй, уулын оройд шатахуун түгээх станц байхаар төлөвлөсөн байсан зэргийг хэлэх хүмүүс ч байв.

Тиймээс "Түмэд" групп ХХК-ийн хийсэн сумдын Ерөнхий төлөвлөгөө хэрэгжих үндэслэлтэй эсэхэд сумдаас гаргасан санал дүгнэлтэд үндэслэж, аймгийн удирдлагууд тус группийнхэнтэй энэ асуудлаар зөвшилцөхөөр боллоо.

Тулгамдсан асуудлыг зөвшилцлийн хүрээнд шийдвэрлэж чадахгүй бол хууль хяналтын байгууллагад шалгуулах аж.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ