Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нарт цэцэг өвчний талаар мэдээлэл хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-23 16:39:40

Булган аймагт цэцэг өвчин гарсантай холбогдуулан сумдын Мал эмнэлэг үржлийн тасгийн дарга нар цуглаж цаашдын арга хэмжээний талаар зөвлөлдлөө. Тус сургалт зөвлөлгөөнийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгууллаа.

Энэ үеэр аймгийн ХХААГ-ын  Мал аж ахуйн албаны дарга М.Жавзандолгор мал аж ахуйн албаны багц мэдээлэл болон “МАА-н салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр мэдээлэл өгч, цэцэг өвчний байдал, сэргийлэх арга хэмжээ, вакцинжуулалт зэргийн талаар, ҮХҮ-ний албаны дарга Б.Энхбаяр “Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвээр, мэргэжилтэн Б.Батбаяр “Жижиг, дунд үйлдвэрийн талаар төрөөс баримталж буй бодлого, хэрэгжилт” сэдвээр, мэргэжилтэн М.Бямбацогт “Хүнсний аюулгүй байдал, сав баглаа боодол” сэдвээр мөн сумдаас ирүүлэх тайлан, мэдээний хуваарийн талаар зааварчилгаа өглөө.

Уг сургалтанд Аймгийн Засаг даргын зөвлөх О.Гантулга урилгаар оролцож сургалтанд хамрагдсан тасгийн дарга нарт аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрийг танилцууллаа. Мөн энэ үеэр Стандарт хэмжилзүйн хэлтсийн дарга Ц.Бүрэнтуяа, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Б.Долгоржав, А.Анхбаяр нар мэдээлэл өглөө.

                                                                                                                                     П.Батням

Холбоотой мэдээ