Цэцэг өвчин туссан 2800 гаруй хонийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2017-01-25 12:00:43

Архангай аймгийн Хашаат, Өгийнуур сумдад өнгөрсөн оны 11-р сарын 14-нөөс хонины цэцэг өвчин эхэлж гарсан. Он гараад 1-р сарын хорины мэдээгээр тус сумдын малчдын нийт 2825 хонийг булж, шатааж устгалд оруулан ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

Үүнээс Өгийнуур суманд нийт 71 өрхийн 61 голомтод байгаа малчдын 2459 хонийг устгажээ. Харин Хашаат суманд нийт 14 өрхийн 366 хонь устгаад байгаа ажээ.

Одоогийн байдлаар Өгийнуур, Хашаат сумдад хонины гоц халдварт цэцэг өвчинтэй тэмцэх вакцин тарих болон хорио цээрийн дэглэм сахиулах зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсэг ажиллаж байна. Нэгдүгээр сарын 20-ны өдрийн мэдээгээр тус сумдад дахин өвчлөл илрээгүй байгаа ажээ.

Х.Цэвэгмэд

 

 

Холбоотой мэдээ