Аймгийн арслан Г.Гомбожавын нэрэмжит барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-01-26 17:23:29

Увс аймгийн Тэс сумын харъяат, Аймгийн арслан Г.Гомбожавын нэрэмжит хүчит 64 бөхийн барилдаан өчигдөр болж өнгөрлөө.

Энэхүү барилдаанд аймгийн арслан Х.Мөнхжаргал түрүүлж, аймгийн арслан Б.Бадарч үзүүрлэн, их шөвөгт улсын начин Ө.Сумъяа, аймгийн арслан Т.Хайдав нар шалгарсан юм. Энэ үеэр Улаангом сумын Засаг даргын нэрэмжит залуу бөхчүүдийн тойргийн барилдааны хаалт мөн боллоо.

Аймгийн арслан Г.Гомбожав нь 1960-1970-аад оны үед аймагтаа ид барилдаж байжээ. Түүний төрсөн дүү Г.Диен мөн аймгийн арслан цолтой бөхчүүд бөгөөд тэд Х.Баянмөнх аваргын ойрын хамаатнууд аж.

Б.Батхүү

Холбоотой мэдээ