Шахмал түлшийг орон нутагт хямд өртгөөр борлуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-28 15:08:56

Гүүдшэйринг ХХК Завхан аймагт шахмал түлш үйлдвэрлэж эхэлжээ.

Уг шахмал түлш нь дахин боловсруулсан, хямд өртөгтэй гэдгээрээ онцлог. Бүрэн шаталттай, үнс бага ялгаруулдаг давуу талуудтай юм байна. Мөн олон удаагийн туршилтын дүнгээр нүүрснээс хоёр цагаар илүү илчтэй, удаан асдаг болох нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар өдөртөө таван тонн түлш үйлдвэрлэж Завханы төв Улиастай сумын 16 дэлгүүрт гэрээгээр борлуулагдаж байна.

Нэг шуудайндаа 27 кг түлшийг 5000 төгрөгөөр зах зээлд борлуулж буй юм. Энэхүү шахмал түлш нь эхний ээлжинд Завхан аймагт борлуулж байна.

Дашрамд Гүүдшэйринг ХХК нь өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-тай 2014 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж шахмал түшийг орон нутагт нь үйлдвэрлэж зах зээл дээр хямд борлуулж байгаа бөгөөд хамтын ажиллагаа 2017 онд дуусах юм байна.

Б.Мягмарсүрэн 

 

 

Холбоотой мэдээ