Аньс, чацарганын навчийг зөвлөмжийн хамт тарааж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВУлирлын чанартай бага насны хүүхдийн өвчлөл их байгаатай холбогдуулан Төв аймгийн Зуунмод сумын есөн цэцэрлэгийн 44 бүлгийн 1420 хүүхдэд аньс, чацарганын навчийг зөвлөмжийн хамт энэ сарын 25-аас эхлэн тарааж эхэлсэн байна.
Тус арга хэмжээг Төв аймгийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн бодлогын хөгжлийн хэлтсээс санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан цэцэрлэгийн багш нар хүүхдүүдийнхээ ар гэрээр эргэлтээр явж чацаргана, аньсны навчийг зөвлөмжийн хамт тарааж байгаа нь иргэдийн талархлыг хүлээж байв. Эцэг эхчүүд нь ажилтай болохоор энэ ар гэрийн эргэлт ач тустай ажил болж байна гэж зарим эцэг эхчүүд учирласан юм.
Тэд эцэг эхчүүддээ хандан үр хүүхдэдээ цаг зав зарцуулж өвдөхөөс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Өвдсөн тохиолдолд сайн асарч сувилан дархлаажуулж байнгын хараа хяналттай байлгахыг зөвлөж байлаа. Эрүүл хүүхэд улс орны үнэт баялаг гэдгийг тэд мөн сануулж байсан юм.
Т.Есүхэйтөмөр