Хүний биологийн цаг ба хөхний хорт хавдар тусах эрсдэл хоорондоо холбоотой

Дэлхийд | Эрүүл мэнд
dorjkhand@montsame.mn
2017-02-01 15:08:53

ЛОНДОН./Xinhua/. Хүний биологийн цаг болон хөхний хорт хавдар тусах эрсдэл хоорондоо харилцан хамааралтай болохыг Их Британийн биологичид тогтоолоо гэж Манчестерын их сургууль мэдэгдлээ.

Хөхний эд эсүүд 24 цагийн биологийн цагтай бөгөөд хэдэн зуун ген өдөр тутмын мөчлөгөөр зохицуулагдаж байдаг болохыг хятад гаралтай доктор Жун Мөн, профессор Чарльз Штрёли нар олж тогтоосон байна.

Судлаачдын үзэж буйгаар, тэдний энэ нээлт нь хөхний биологи, тэдгээрийн дотор хөхний хорт хавдар тусах эрсдэл болон хүний биологийн цаг хоорондоо холбоотой болохыг харуулсан анхны нотолгоо байж магадгүй.

Манчестерын их сургуулийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “хөхний эд эсүүд хөгшрөх тусам хөшүүн болж, улмаар биологийн цаг нь суларч байдаг” гэв.

Түүний хэлснээр, хөхний эд эсүүд хөшүүн болох нь хорт хавдар тусах эрсдлийг бий болгодог байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ