И.Отгонбатыг БНСУ дахь МШХ-ны төлөөлөгчөөр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2015-10-19 13:24:01

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр И.Отгонбатыг БНСУ дахь МШХ-ны төлөөлөгчөөр томиллоо.

Тус улсад төлөөлөгчтэй болсноор Ази болон БНСУ-д зохион байгуулах тэмцээнд оролцох манай шатарчдад дэмжлэг үзүүлж, аливаа асуудлыг шийдвэрлэх юм.Мөн энэ улсад сурч ажиллаж байгаа ард иргэдийн хүүхдүүдийг шатарт дур сонирхолтой болгоход чиглэсэн ажлыг хэрэгжүүлна. И.Отгонбат нь өнгөрсөн наймдугаар сард Сувон хотноо явагдсан Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээний зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнд орж амжилттай ажиллажээ.

Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин Сайдын нэрэмжит Тусгаар тогтнолын өдөр, Чингис хааны мэндэлсэн өдөрт зориулсан шатрын уламжлалт тэмцээн, Сөүл хот болон Инчеон хотод суугаа монголчуудын наадмын шатрын тэмцээнийг 2010 оноос хойш жил бүр хамтран зохион байгуулж иржээ. БНСУ-ын шатрын холбооны "Кей лигийн" тэмцээнд оюутан болон ажиллаж байгаа монголчуудаас бүрдсэн "Скай Монгол" багийг 2013 онд үүсгэн байгуулж, амжилттай оролцсоор байна.

И.Отгонбат нь Сөүл дэх Монгол сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд шатар зааж сурган, тэмцээнд оролцуулж, ирээдүйн шатарчдыг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ