"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хэлэлцэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-02-06 16:45:22

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал Төрийн ордонд  16 цагаас хуралдаж эхлэв. 

Бүлэг өнөөдрийн турш хуралдаж байна. Үдээс өмнө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, байр сууриа нэгтгэсэн. Үдээс хойш буюу одоо хуралдах хуралдаанаар  "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийн асуудлыг ганцаарчлан авч хэлэлцэх гэнэ.

УИХ дахь намуудын бүлэг даваа гараг бүр ээлжит хуралдаанаа хийж, тухайн 7 хоногт байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх хууль тогтоолууд дээр байр суурь нэгтгэдэг товтой.

Б.Туул

Холбоотой мэдээ