Эмнэлэг хөдөлмөрийн төв магадлах комисс сумдад ажиллав

Орон нутагт | Сэлэнгэ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 15:12:12

Сэлэнгэ аймагт болсон үйл явдлын багц мэдээ

Эмнэлэг хөдөлмөрийн төв магадлах комисс сумдад ажиллав

Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх нүүдлийн Эмнэлэг Хөдөлмөрийн магадлах комисс Сайхан, Баянгол, Мандал сумдад ажилласан байна.

Тус эмнэлэг хөдөлмөрийн төв магадлах комиссоос 2015 онд батлагдсан хуваарийн дагуу Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн нүүдлийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь өнгөрсөн өдрүүдэд дээрх сумдад ажиллажээ. Энэ хугацаанд 393 даатгуулагчдад хүрч үйлчилсэн байна. Үүнээс 360 даатгуулагчийн хөдөлмөр чадвар алдалтын хувь хэмжээг сунгаж, 9 даатгуулагчийн материалыг буцааж, 24 даатгуулагчийн хөдөлмийн чадвар алдалтыг цуцалсан байна.

Эмэгтэйчүүдийн үнэ цэнэ лекц уншлаа

Сүхбаатар сумын ЗДТГ, Сүхбаатар сумын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоотой хамтран сумынхаа эмэгтэйчүүд, бүсгүйчүүддээ зориулан "Эмэгтэйчүүдийн хөгжил ба үнэ цэнэ" сэдэвт лекцийг энэ сарын 15-ны өдөр “Сэлэнгийн Долгио” чуулгад зохион байгууллаа. 

[lekts] Лекцийг хүний хөгжлийн багш, сэтгэл судлалын магистр, төрийн удирдлагын ухааны магистрант, лектор М.Мөнхжаргал удирдан явууллаа. 
Энэхүү лекцээр эмэгтэйчүүдийн дотоод, гадаад гоо сайхан, өөрийнхөө үнэ цэнэтэйг мэдрэх, үнэ цэнээ хэрхэн өсгөх, өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар таниулахыг зорьжээ.

“Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд үзүүлэх хичээл заажээ

“Хүний төлөө-Зөв тус” сэдэвт сарын аяны хүрээнд суурь боловсролын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж буйтай холбогдуулан Баянгол сумын улсын тэргүүний ерөнхий боловсролын сургууль дээр үзүүлэх сургалтыг зохион байгуулжээ.

Технологи болон биологийн хичээлээр зохион байгуулсан үзүүлэх сургалтанд Сүхбаатар сумын Улсын тэргүүний лаборатори 4-р сургуулийн биологийн багш Г.Цолмон уригдаж ажиллажээ. Тухайн үйл ажиллагааны үеэр технологийн багш Д.Төртөвшин, биологийн багш Г.Цолмон нар үзүүлэх хичээл заасан байна. Мөн энэ үеэр Баянгол сумын сургуулийн багш Д.Төртөвшингийн цаасан хайчилбарын үзэсгэлэн гарсан байна.

Бүсийн хэлэлцлүүлэг Сэлэнгэ аймагт боллоо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төслийн хяналт үнэлгээ хийх, туршлага солилцох бүсийн хэлэлцүүлэг” энэ сарын 17, 18-нд Сэлэнгэ аймагт амжилттай зохион байгуулагдаж байна.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны ажлын хэсэг, Хөвсгөл, Булган, Орхон, Дархан-Уул аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, нягтлан бодогч болон мэргэжилтнүүд оролцож байна. Тэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн үр дүнтэйгээр зохион байгуулах талаар ярилцахын зэрэгцээ хэрэгжүүлэх явцад гарсан сайн туршлагаа хуваалцан, санал бодлоо солилцжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ