Д.Трамп: Турк бол манай стратегийн түнш
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдогантай анх удаагаа утсаар ярив.
"Daily Sabah" сонинд мэдээлснээр хоёр Ерөнхийлөгчийн яриа Туркийн орон нутгийн цагаар 00:05-д эхэлж 45 минут орчим үргэлжлэн “эерэг дулаан" уур амьсгалтайгаар дуусчээ.
Туркийг үргэлжлүүлэн дэмжинэ гэдгээ Д.Трамп илэрхийлсний сацуу терроризмтой хийх тэмцэлд оруулж буй Турк улсын хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ гэж Цагаан ордон мэдэгдэв.
“Ерөнхийлөгч Трамп Турк улсыг стратегийн түнш, НАТО-гийн холбоотны хувиар дэмжинэ гэдгээ илэрхийлсний сацуу “Лалын улс”-тай тэмцэхэд Туркийн оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байгаагаа дахин мэдэгдэв" гэж Цагаан ордны мэдэгдэлд өгүүлжээ.
Мөн хоёр Ерөнхийлөгч АНУ-Туркийн эртний нягт харилцаа болон терроризмын аливаа хэлбэртэй хийх тэмцлийн тухайд саналаа солилцон ярилцсан байна.
О. Барс