Гучин хүн ажлын байртай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 16:31:12

Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтэс ажил идэвхтэй хайж байгаа гучин хүнд ажлын байр олгов.

Өөрөөр хэлбэл «Хос терек» худалдааны төвөөс байр түрээслэж аваад түүнд худалдаа, бусад үйлчилгээ эрхлэх хүмүүсийг байрлууллаа. Түрээсийн гэрээг төслийн хүрээнд энэ оныг дуустал хийсэн.  Байрыг ээлжээр ашиглаж улам олон хүнийг ажиллуулна.  Шинэ он гараад гэрээгээ сунгах бөгөөд энд аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ явуулах, брэнд бүтээгдэхүүнипй сурталчилгаа хийх зэрэг олон төрлийн ажил зохион явуулахаар төлөвлөж байна. Уг арга хэмжээнд нийт 26 иргэн, ААН хамрагдаж 16 нэр төрлийн "Өлгий үйлдвэрлэв" нэрийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн тавиад байна гэж хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия ярилаа.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ