Жефф Сешнсийг АНУ-ын Ерөнхий прокуророор томиллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-02-09 10:13:53

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Сенатын танхим Жефф Сешнсийг Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны Ерөнхий прокуророор томилохыг дэмжлээ. Тус улсад ерөнхий прокурор нь Хуульзүйн сайдын албан тушаалыг хавсран хашдаг аж.

Сенатын танхимд өчигдөр орой санал хураалт явуулахад 52 гишүүний 47 нь Сешнсийг Ерөнхий прокуророор томилохыг дэмжсэн бол Ардчилсан намын хууль  тогтоогчид эрс эсэргүүцжээ.

АНУ-ын цагаачлалын бодлого, шашны эрх чөлөө, Америкийн иргэдийн иргэний эрх зэрэг асуудлаарх байр суурьтай нь холбоотойгоор Сешнсийг Ардчилсан намын гишүүд шүүмжилж байлаа.

Нэгдүгээр сард болсон Сенатын сонсголын үеэр Сешнс дээрх асуудлуудыг хөндөн ярьж, “Үндсэн хуульд шашны эрх чөлөөг баталгаажуулсан байдаг учраас АНУ дахь лалын шашинтнуудыг бүртгэлжүүлэх нь чухал” гэж байжээ.

АНУ-ын Хуульзүйн яам болон орон нутгийн цагдаагийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог  сайжруулах замаар хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж 1 дүгээр сард болсон сонсголын үеэр тэрбээр хэлж байжээ.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Алабама муж улсын хууль тогтоогч Сешнсийг Д.Трамп Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлж, түүнийг “аугаа эрхзүйч, прокурор” гэж магтан сайшааж байв. Ж.Сешнс ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Д.Трампыг дэмжиж, зөвлөхөөр нь ажиллаж байсан юм.

Г.Доржханд

 

 


 

Холбоотой мэдээ