Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2017-02-09 17:00:08

Хоёрдугаар сарын 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, 14-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно.

Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 12-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр, 13-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 14-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 19-24 градус, Хөвсгөл, уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн байна хэмээн Ус цаг уур, орчны хүрээлэнгээс мэдээллээ.

 

Холбоотой мэдээ