Цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийг сургалтад хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-13 16:47:23

Баянхонгор хотын хэмжээнд цэцэрлэгийн насны 3300 хүүхэд бий. Тэдний дийлэнх буюу 90 гаруй хувь нь цэцэрлэгт хүмүүжиж байна.

Бага насны хүүхдийг ахуйн осол гэмтэл, зам тээврийн осол, ханиад, томуунаас урьдчилан сэргийлэх зэрэгт эцэг эхчүүдийн үүрэг, оролцоо чухлыг албаныхан онцолж байна. Тиймээс энэ талаарх мэдлэг, хандлагыг нь дээшлүүлэх зорилгоор “Эрүүл биед Саруул ухаан” сэдэвт гэр бүлийн боловсрол олгох сургалтыг Баянхонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулж байна. Ийнхүү эцэг, эх, асран хамгаалагч нарын мэдлэг, хандлага дээшилсэнээр бага насны хүүхдийн осол, гэмтэл, өвчлөл буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзжээ.

Тус сургалтад Баянхонгор хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн 13 цэцэрлэг, хувийн дөрвөн цэцэрлэгийн эцэг, эхчүүдийг оролцуулна. Мөн “Зорилтот бүлгийн хөгжлийн хөтөлбөр”-т хамрагддаг гэр бүлийнхэнд ч сургалт хийх юм. Түүнчлэн цэцэрлэг тус бүрээс сургалтад хамрагдсан таван хүнийг АХА тэмцээнд оролцуулж, сургалтаар олж авсан мэдлэгийг бататгахаар төлөвлөжээ.

                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ