Барилгын материалын лабораторид 23 төрлийн сорилт шинжилгээ хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дэргэд 32 нэр төрлийн багаж төхөөрөмжөөр 23 төрлийн сорилт, шинжилгээг хийж дүгнэлт гаргах боломжтой барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори өнгөрсөн 9 сард ашиглалтад орсноос хойш барилгын материалын 11 компани сорилт шинжилгээгээ хийлгэжээ.
Тус төвд эхний ээлжинд бетон дүүргэгч материал болон керамик материалыг шинжилдэг 2 төрлийн лабораторийг ашиглалтад оруулснаар барилгын компаниуд чанартай бүтээгдэхүүнийг сонгож бүтээн байгуулалт чанаржиж улсын төсөв үр дүнтэй зарцуулагдах ач холбогдолтой гэнэ.
Барилгын компаниуд дээжээ тус лабораторид хүргүүлж шинжлүүлдэг бөгөөд дээж нь ирээгүй тохиолдол газар дээр нь очиж зөөврийн багажаар сорилт шинжилгээ авдаг гэнэ. Цаашид тус лабораторийг өргөжүүлж бүсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа