“Цагаан сар-Булган түншлэл 2017” үзэсгэлэн худалдаа болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-14 11:01:39

Булган аймагт “Цагаан сар-Булган түншлэл 2017” үзэсгэлэн худалдаа нээгдлээ. Энэ жилийн үзэсгэлэн худалдаанд Архангай, Хөвсгөл, Орхон, Төв, Булган аймаг, Улаанбаатар хотын 80 гаруй аж ахуйн нэгж 330 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалж байна.

Цагаан сарын өмнөх үзэсгэлэн худалдаа учир бэлэг дурсгал, цагаан идээ, шүүсний төрлийн бүтээгдэхүүн дийлэнх байна. Сүүлийн жилүүдэд иргэд сар шинийн ширээний тавгаа цагаан идээгээр засах болсноор ааруул, бяслаг, өрөм худалдан авах нь их болжээ. Цагаан идээний үнийн хувьд Булган аймгийн төвд байгаа үнэ ханштай бараг ижил түвшинд байна. Айраг литр нь 3000, сүү 2500, чихэртэй ааруул кг нь 12000, цагаа 8000 төгрөг байна. Харин брэнд бүтээгдэхүүний ханш өөр байна. Тухайлбал Архангай аймгийн сүүн хурууд кг нь 22000, сарлагийн сүү 3000 төгрөгөөр борлуулагдаж байгаа аж.

Үндэсний уламжлалт сар шинийн баярыг угтаж орон нутгийн үйлдвэрлэгчдийнхээ бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж, борлуулалтыг нэмэгдүүлэх арга хэмжээний нэг учир шинэ бараа, бүтээгдэхүүнийг танилцуулах ажил хийж байна.

М.Батжаргал

Холбоотой мэдээ