Хятадад өнгөрсөн сард шувууны томуугаар 79 хүн нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2017-02-15 10:34:47

БЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн нэгдүгээр сард Хятад улсад 192 хүн шувууны томуугийн “Эйч7-Эн9” вирусийн халдвар авч, 79 хүн нас барсан гэж БНХАУ-ын Засгийн газар мэдэгдлээ.

Энэ вирус дэлхий даяар, ялангуяа шувууны аж ахуйнуудад тархсаар байна.

Хятадын зүүн нутгийн Зянсу мужид өнгөрсөн сард 49 хүн уг вирусийн халдвар авснаас 21 нь нас баржээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Шанхай хотод 58 настай эрэгтэй уг вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон байна.

Шувууны томуугийн вирусийн халдвар тархсан улс орнуудын шувууны аж ахуй болон амьд шувуу худалддаг захуудад очихгүй байхыг ДЭМБ анхааруулж байна.

Г.Доржханд

 


 

Холбоотой мэдээ