ХЗДХ-ийн сайд хилийн боомтоо шалгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-02-17 15:21:11

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Ховд аймаг дахь Булган сумын Ярантын боомтын албан хаагчидтай уулзаж, хуулийг хэрэгжүүлэхэд ямар саад бэрхшээл учирч байгааг сонсч, ажил байдлыг нь шалгасан байна.

Тэр үеэр сайд  хил нэвтрэх гэж буй иргэдтэй ч санал солилцож, зорчигчид болон албаныхан ажлаа хэрхэн уялдуулж, сайжруулах боломж байгааг ярилцжээ. Монгол Улсын Хилийн тухай хуулийг 24 жилийн дараа 2016 оны 12 сарын 28-нд шинэчлэн найруулж, баталсан. Энэхүү хууль 2017 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаатай холбогдуулан  иргэдэд түргэн шуурхай үйлчлэх, ажлын хийдэл, давхардал арилж байгааг боомтын ажилтан албан хаагчид хэлж байв. Хилийн цэргийн 0130 дугаар ангийн захирагч хурандаа Э.Энхтайван  “ Хил хамгаалах байгууллагад Гадаадын иргэн харьяатын байгууллагад байсан шалган нэвтрүүлэх алба шилжиж ирсэн. Ингэснээр улсын хилийн боомт газрын аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтын үр нөлөө эрс дээшилж байна. Хил дээр гарсан зөрчил хуулийн дагуу шийдэгдэж, эхнээсээ эерэг үр дүн үзүүлж байна. Боомтод мөрдөх журмыг баталснаар ажлын уялдаа холбоо сайжирч зорчигдод хүндрэл бэрхшээлгүй үйлчилж байна” гэдгээ сайдад танилцуулсан байна гэж  Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ