Ахмадуудад хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-02-19 18:54:19

Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Д.Мөнхсайхан, П.Рэнцэнпэлжээ нар Алтан унжлагат хэмээх тахиа жилийн сар шинийн баярыг угтан тойргийн ахмад настанууддаа хүндэтгэл үзүүллээ.

Цагаан сүүний дээж болон цагаан сарын бууз баншны гурилыг тус багийн 200 шахам ахмадад Баянхонгор сумын Засаг дарга бөгөөд хотын Захирагч Ж.Мөнхсоёл, Засаг даргын орлогч Б.Соронзонбаатар болон 1-р багийн ИНХ-ын дарга Л.Мандаахүү нар гардуулсан юм.

Мөн энэ үеэр Баянхонгор сумын Засаг даргын зүгээс ханиад томууны эсрэг үйлчилгээтэй, тус бүр нь 11000 төгрөгийн үнэ бүхий Гриппо Флю бэлдмэлийг хүрэлцэн ирсэн ахмадуудад үнэгүй өглөө. Тус эмийг “Монгол фарм” эм ханган нийлүүлэх байгууллагаас Баянхонгор сумын ЗДТГазрын үйл ажиллагааг дэмжиж хандивласан аж.

                                                                                                                 Б.Мөнхзул

Холбоотой мэдээ