Казахстан болон Монгол цөмийн салбарт хамтран ажиллана

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2017-02-23 11:30:57

АСТАНА. /kazatomprom/. БНКазУ-ын ураны компани болох “Казатомпром”-ын тэргүүн Монголд ажлын айлчлал хийсэн тухай тус компанийн Хэвлэл мэдээллийн алба мэдээллээ. Айлчлалын үеэр тус компанийн гүйцэтгэх захирал Аскар Жумагалиев Монголын УИХ-ын дарга М.Энхболд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж болон төрийн мэдлийн “МОН-АТОМ” компанийн захирал Д.Далайжаргал нартай уулзжээ.

Талууд хоёр орны цөмийн эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны цаашдын чиг хандлагын талаар яриа хэлэлцээ хийсэн байна.

А.Жумагалиев хэлэхдээ “өнөөдөр Казахстан улс ураны нөөцөөрөө дэлхийд хоёрдугаарт бичигдэж байна. “Казатомпром” компани дэлхийн ураны хэрэглээний 21 хувийг олборлож байгаа бөгөөд дэлхийн ураны зах зээлд нийлүүлэлтээрээ тэргүүлж байна. Манай компани дэлхийн ураны хэрэгцээний 20 хувийг дангаараа хангаж байна. Мөн бид урвалын өмнөх цөмийн түлшний мөчлөгийн бүхий л үе шатанд бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэжээ.

Талууд геологийн хайгуул хийх, уран олборлож, боловсруулах талаар хамтран ажиллахаар тохиролцжээ. /2017.02.21/

/http://www.kazatomprom.kz/en/news/kazakhstan-and-mongolia-intend-cooperate-nuclear-field/

Г.Доржханд

 

 

 

Холбоотой мэдээ