Ж.Эрдэнэбат: Тахиа жил монголчуудад ивээлээ хайрласан жил байх болно

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-02-27 11:24:11

Билгийн тооллын XYII жарны “Алтан унжлагат” хэмээх гал улаагчин тахиа жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөө Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат Төрийн ордноос нийт ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр, “Эх орон, эх дэлхийхээ өнцөг булан бүрт ажиллаж амьдарч суугаа элэг нэгт монгол ахан дүүстээ сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Өнгөрсөн бичин жилийн хувьд өнөтэй сайхан жил болж өнгөрлөө. Ирж байгаа гал тахиа жил ч гэсэн Монголчууд бидэнд ивээлээ хайрласан сайхан жил болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Сар шинийн баяр бол өвөг дээдсээ, ахас ихэсээ хүндэтгэх, нялхсаа баярлуулах, ураг төрлөөрөө, айл хотлоороо инээж хөхөрч, сайн сайхныг билэгдэн, ёс заншлаа дээдэлдэг сайхан уламжлалтай баяр.

Энэ баяраа монгол түмэн минь сайхан тэмдэглэж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлж байна. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээн мэндчиллээ.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ