Түлэгдсэн охинд туслах аян өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс /МОНЦАМЭ/ Увс аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас түлэгдсэн охинд туслах аян өрнүүлээд байна.
Улаангом сумын 2-р багийн иргэн Сумъяагийн 7 сартай охин Өнө-Үжин нь энэ сарын 7-ны өдөр халуун тогоотой цайнд 75 хувьтай түлэгдсэн байна. Одоогоор охины бие тун базаахгүй байгаа тул Улаанбаатар хот руу эмчилгээнд яаралтай явах шаардлагатай байгаа аж.
Гэвч охины ар гэрийнхэн амьдрал тааруу, аав ээж нь ажилгүй, ам бүл олуулаа тул ард иргэдээсээ хандив тусламж хүсч байна. С.Өнө-Үжин охинд туслахыг хүссэн хэн боловч Хаан банкны 5822127755, Төрийн банкны 160300010907 тоот дансанд хандаж хандивын гараа сунгах боломжтой аж.
Б.Батхүү