Зургаан сараас дээш насныхныг менингитийн эсрэг вакцинд хамруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2017-03-15 17:49:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн үед менингит буюу менингококкт халдварын өвчлөл ихэсч, ялангуяа 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөл нэмэгдэх, зарим тохиолдолд хүндрэх хандлагатай байгааг албаныхан сэрэмжлүүлж байгаа. Тиймээс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтыг ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд хийж эхэлсэн талаар мэдээллээ.

Долоо хоногийн лхагва, баасан гарагт 09:00-14:00 цагийн хооронд хийж буй уг дархлаажуулалтад 6 сартайгаас дээш бүх насныхан хамрах боломжтой. 

Эдгээр саруудад менингококкт халдварын идэвхжлийн үе тохиож байгаа тул иргэд урьдчилан сэргийлэх аргыг тогтмол хэрэглэж байх нь зүйтэй. Нэн түрүүнд амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, амны хөндийг давсны уусмалаар тогтмол зайлах, өрөө тасалгааг чийгшүүлэх,  улиралд тохируулан дулаан хувцаслах,  шаардлагагүй тохиолдолд олн нийтийн газраар явахгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг дагуулж явахгүй байхыг эмч мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ