Гадаад паспортыг 30 хоногийн дотор авах боломж бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2017-03-17 17:46:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадын улс орнуудад оршин суугаа Монгол Улсын иргэд өмнө нь шинээр гадаад паспорт захиалсан бол дунджаар 60-70 хоног хүлээдэг байсан хугацааг 30 хүртэл хоног болгон багасгаад байна.

Хилийн чанадад оршин суугаа монгол иргэд үндэсний энгийн гадаад паспорт захиалах, тэдэнд паспорт олгох үйл ажиллагааг хялбаршуулах журмыг Гадаад харилцааны яам, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газартай хамтран батлаж энэ сарын 14-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Шинэ журам хэрэгжсэнээр манай улсын иргэд гадаадад байх хугацаандаа тухайн улсад байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, Консулын газарт захиалсан паспортын мэдүүлгийг цахим хэлбэрээр хүргүүлэх боломж нээгдэж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ