Крымчүүд ОХУ-д харьяалагдсанаар цалингийн хэмжээ нь гурав дахин өсчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dotood_editor@montsame.mn
2017-03-20 16:17:38

2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Крымийн иргэдийн 96 хувь нь Украинаас салж ОХУ-д нэгдэхийг дэмжсэн юм.

Эдгээр өдрүүдэд Крымийн  иргэд ОХУ-д нэгдсэн баяраа сүр дуулиантай тэмдэглэж байна. Гэвч НҮБ-ын зарим улс Крымийн хойгийг ОХУ-ын харьяа гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм.

ОХУ-д харьяалагдах болсноор Крымийн оршин суугчдын амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч байгаа аж. Тодруулбал дундаж цалингийн хэмжээ гурав дахин нэмэгдэж сарын 25 мянган рубль, дундаж тэтгэвэр 2,5 дахин нэмэгдэж 11 мянган рубль болсон байна. Мөн энэ гурван жилийн хугацаанд хүнсний үйлдвэрлэл, барилгын салбарууд эрчимтэй хөгжих болжээ.

Дашрамд дурдахад хоёр сая гаруй иргэнтэй тус бүс нутгийн иргэдийн 60 орчим хувийг орос гаралтай иргэд, 25 орчим хувийг украйн гаралтай иргэд бүрдүүлдэг байна.

 

Москва хот

Л.Нандинцэцэг

 

 

Холбоотой мэдээ