ОХУ дахь ЭСЯ-ны ажилтнууд төрийн одон медалиар шагнуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭММонгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ой, Монгол Улсад дипломат алба үүсч, хөгжсөний 105 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлигаар ОХУ дахь ЭСЯ-ны зарим ажилтныг төрийн одон медалиар шагнасныг гардуулав.
Тодруулбал Монгол Улсын Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Дэлгэрмаа “Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин” цолоор, Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе Н.Лхагвасүрэн “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн” одонгоор, Атташе Э.Бум-Эрдэнэ “Алтан гадас” одонгоор, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Цо.Ганболд, жолооч А.Мөнхбат нар “Хөдөлмөрийн хүндэт” медалиар тус тус шагнуулав.
Дашрамд дурдахад ОХУ-дахь ЭСЯ найман алба, хэлтэс нийт 30-аад ажилтантай юм.
Москва хот
Л.Нандинцэцэг