Ажилд орохыг хүссэн өргөдөл зонхилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-03-21 16:31:02

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын ЗДТГ-т он гарсаар нийт 197 өргөдөл ирсэн байна.

Нийт өргөдлийн 40 шахам хувь нь ажил хүссэн өргөдөл байсан бол архи, согтууруулах ундаа, тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах тухай мөн тооны өргөдөл иржээ. Газар эзэмших болон өөр хүний нэр дээр шилжүүлэх тухай өргөдөл, тусламж хүссэн өргөдөл ч цөөнгүй ирсэн байна.

Мөн хугацаанд хамгаалалтын байранд 2 хүүхдийн хамт амьдардаг "Дуурсах" 3 дугаар багийн иргэн Ц.О-ийн өргөдлийг шийдвэрлэж, таван ханатай гэр олгожээ.

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ