БНАСАУ дахин пуужин хөөргөж туршлаа

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2017-03-22 11:08:45

ТОКИО./TASS/. БНАСАУ тус улсын зүүн эрэг дэх Вонсан хот орчмын районоос пуужин харвасан тухай Японы "Киодо" агентлаг мэдээллээ. Уг мэдээллийг тус агентлаг Японы засгийн газар дахь эх сурвалжийн ярьсныг иш татан цацсан байна.

Ямар ангиллын пуужин хөөргөсөн, хэдэн пуужин хөөргөсөн талаарх мэдээлэл алга байна. Пуужингийн туршилт амжилтгүй болсон бололтой.

Өнгөрсөн оны эхээр Пхеньян цөмийн туршилт хийж, баллистик пуужин хөөргөн туршсаны дараа Солонгосын хойгийн байдал улам хурцадсан юм.

Энэ сарын 6-нд БНАСАУ дөрвөн баллистик пуужин хөөргөн туршсан нь бүгдээрээ Японы эдийн засгийн тусгай бүсэд унасан билээ. Маргааш өдөр нь Өмнөд Солонгос дахь Америкийн цэргийн командлал зенитийн пуужингийн THAAD системийг БНСУ-ын нутагт байрлуулж эхэлсэн юм.

Б.Адъяахүү

Холбоотой мэдээ