Олон улсын Зайтгайст хөдөлгөөний өдрийг Монголд тэмдэглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Зайтгайст хөдөлгөөний өдөр өнөөдөр тохиож байна.
Эл өдрийг дэлхийн 60 орчим улс дахь 200 орчим салбар тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил хөдөлгөөний үндсэн арга хэмжээ Австралийн Брисбан хотод болж буй. Харин Монгол дахь салбар хөдөлгөөнөөс гишүүд дэмжигчдийн уулзалтыг өнөөдөр орой зохион байгуулах юм.
Ажилгүйдэл, ядуурал, авлига, гэмт хэрэг, байгалийн бохирдол зэрэг бэрхшээлийн гол шалтгаан нь мөнгө, зах зээл, өрсөлдөөн, нийгэм, улс төрийн хоцрогдсон тогтолцоо юм. Зайтгайст хөдөлгөөн нь ашиг орлого, эд материалын төлөөх, аминч үзэлд шүтсэн нийгмийн сэтгэлгээг өөрчлөх, улмаар “байгалийн хуульд нийцсэн нөөцөд суурилсан эдийн засгийн тогтолцоо”-нд шилжих зорилготой. Зайтгайст хөдөлгөөн дэлхийн 60 гаруй улсад 150 гаруй салбар хөдөлгөөн, олон сая талархан дэмжигчидтэй бөгөөд нийгмийн шинэчлэлийн хамгийн том олон нийтийн хөдөлгөөн юм.
Зайтгайст /Zeitgeist/ гэдэг нь тухайн цаг үед шинээр гарч ирж буй дэвшилтэт оюун санаа, ёс суртахуун, соёлыг бүхэлд нь илэрхийлдэг шинжлэх ухааны нэр томьёо юм.
Ж.Болор