Д.Дамдиндоржийг уяачдын салбар хорооны тэргүүнээр сонгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-27 23:18:03

Хөвсгөл \МОНЦАМЭ\.Монголын сорин спорт залуу уяачдын холбооны Хөвсгөл аймаг дахь салбарын анхны хуралдаан болж холбооны тэргүүнээр Д.Дамдиндоржийг сонголоо.

Хуралдаанд аймгийн Засаг дарга Л.Ганболд, Монголын морин спорт залуу уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мөнхбаясгалан, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Залуучуудын хөгжлийн газрын дарга Г.Батдорж болон аймаг, сумын алдар цолтой уяачид, залуу уяачид оролцов. Хуралдаанаар залуу уяачид цаашид хурдан морины үүлдэр угсааг сайжруулахад мэдлэг мээдэлэл нэмэгдүүлэх, аймаг орон нутгийнхаа нэрийг дуурсгасан шилдэг уяачид олон төрөн  гарах эрхэм зорилтыг дэвшүүлж байв.

Мөн энэ үеэр шинээр байгуулагдсан холбоо энэ онд хийж хэрэгжүүлэх ажлаа төлөвлөн тэргүүлэгч гишүүд, хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгож батлав.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ