Амар тайван амьдралын төлөө мөрдэстнүүд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдан 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Цагдаагийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын эх бичвэрийг хүлээн авах, цагдаагийн алба хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагааг өнөөдөр буюу 28-ны өдрийн 11 цаг 40 минутад Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газарт зохион байгуулав.
Ёслолын арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцогт, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Ёндонжамц, цагдаагийн газрын ахмад ажилтнууд, болон иргэдийн төлөөлөл оролцлоо. Энэхүү ёслолын ажиллагаанд Мандал сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэс, Сайхан сум дахь сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид оролцож, тангараг өргөлөө.
Ч.Отгонцэцэг