Цэрэг татлагын урьдчилсан үзлэг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-03-29 16:42:43

Булган /МОНЦАМЭ/. Булган аймагт энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага ирэх 5-р сарын эхээр болно. Тус аймагт цэрэг татлагын зардлыг бууруулах, эцэг эхчүүдэд учрах чирэгдлийг багасгах зорилгоор цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилсан үзлэгийг тухайн орон нутагт хийж, эрүүл мэндээр тэнцсэн залуучуудыг аймгийн төвд нэгдсэн комиссоор оруулж цэргийн албанд мордуулдаг юм.

Энэ удаагийн цэрэг татлагын эрүүл мэндийн урьдчилан үзлэг 4-р сарын 13-наас эхлэн урд бүсийн сумдад болох юм байна.

-Энэ жилийн ээлжит цэрэг татлагыг амжилттай зохион байгуулахаар цэрэг татлагын товчоо байгууллаа. Аймгийн Засаг дарга, Батлан хамгаалахын сайдтай байгуулсан гэрээг хэрэгжүүлж цэрэг татлагын хяналтыг тоог биелүүлэх, мөн халагдсан цэрэг дайчдыг хүлээн авах ажлыг зохион байгуулахаар холбогдох хүмүүст чиглэл өгч байна гэж цэргийн штабын дарга, хурандаа Х.Золзаяа хэллээ.

Цэргийн штаб цэрэг татлагаас эрүүл мэндээр тэнцээгүй шалтгаанаар чөлөөлөгдсөн залуучуудыг эмчлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулдаг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ