Венесуэльд ардчилсан дэг журам зөрчигдөж байгаад Аргентины Ерөнхийлөгч санаа зовниж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-03-31 09:49:25

БУЭНОС-АЙРЕС./TASS/.Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри хэлэхдээ, Венесуэлийн Дээд шүүх парламентын бүрэн эрхийг өөртөө авах шийдвэр гаргасанд санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Энэ тухай пүрэв гарагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн алба мэдэгдлээ.

“Венесуэльд ардчилсан тогтолцоог сэргээн тогтоохыг уриалж, тус улсын Дээд шүүх Үндэсний Ассамблейг татан буулгаж байгаад санаа зовниж байгаагаа Ерөнхийлөгч илэрхийлсэн” гэж Ерөнхийлөгч М.Макри Венесуэлийн сөрөг хүчний төлөөлөгч Леопольдо Лопесын эхнэр Лилиан Тинторитой уулзсаны дараа тараасан мэдээлэлд дурджээ.

Ерөнхийлөгч мэдэгдэхдээ "Венесуэлийн эрх баригчид сонгууль явуулах товыг мөрдөж, улс төрийн хоригдлуудыг суллах ёстой” гэсэн байна.

Л.Тинторигийн хувьд “эх орноосоо бичиг баримтаа авч чадахгүй байгаагийн улмаас Аргентинд оршин суух зөвшөөрлийн асуудлаа шийдвэрлүүлж чадахгүй байгаа тус улсад амьдардаг 5600 венесуэльчүүдэд туслахыг” Ерөнхийлөгч Макригаас хүсчээ.

О.Барс

 

 

Холбоотой мэдээ