Манхан суманд ингэ ихэрлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-03-31 15:10:07

Ховд./МОНЦАМЭ/ Ховд аймгийн Манхан сумын Улаанхүрээ багийн тэмээчин Х.Нямсүрэнгийн тэмээн сүргээс гурван настай хүрэн ингэ энэ оны 3-р сарын 29-ний өдөр анхны төллөлтөөр ихэр ботго төрүүлжээ.

Тэмээчин Х.Нямсүрэнгийнх сумын төвөөсөө 7 км-ийн зайд "Цахирын амны Эрээн харгана" гэх газар хаваржиж байна. Эднийх  нийт 85 тэмээтэй, энэ хавар 30 ингэ төллөхөөс одоогоор 25 нь төллөж, гарсан төл эсэн мэнд бойжиж байгааг Манхан сумын Засаг дарга П.Мөнхбат мэдээллээ.  

Манхан сум нь өнгөрсөн онд нийтдээ 3174 толгой тэмээ тоолуулж тэмээнийхээ тоо толгойгоор аймагтаа гуравдугаарт орж байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ