Өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын нээлт болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Мөрөн суманд өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны ажлын нээлт болж Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх, орлогч дарга Б.Батбаяр, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ж.Ганболд нар оролцлоо.
Тус сумын хэмжээнд 9300 өрхийг судалгаанд хамруулахаар 44 тоологч ажиллаж байна. Мөрөн сум нь хамгийн олон хүн амтай төлдийгүй 6700 гаруй түр оршин суугч амьдардаг учраас айл өрхийг орхигдуулахгүй байх нь чухал гэдгийг Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дарга Б.Эрдэнэхуяг хэлж байв. Хөвсгөл аймгийн хэмжээнд судалгааны ажилд 144 тоологч, жолооч 44, шивэгч 19, хөтөч 126, судалгааны багийн ахлагч 35, хяналтын ажлын хэсэгт 15 нийт 383 хүн ажиллаж эхэллээ.
Судалгааны ажил тус аймгийн бүх суманд эхний өдрөө ямар нэгэн хүндрэл бэрхшээл гаралгүй эхэлсэн ажээ.
Б.Гантуяа