Улаанбаатарт 16-18 хэм дулаан

ЛАВЛАГАА
ariunzaya@montsame.mn
2017-04-03 07:51:24

Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг болон Хөвсгөлийн уулсаар бага зэргийн хур тунадас орно.

Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй.  Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар  баруун хойноос секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Хүрэн бэлчир орчмоор 1-6 градус хүйтэн, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 9-14 градус, говь, талын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАРХОТ:  Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна. 16-18 градус дулаан байна..

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан,харьцангуй чийг 36 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

Холбоотой мэдээ