Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-04-04 17:18:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэг уламжлал ёсоор БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сений төрсөн өдрийг тэмдэглэлээ.

Уг арга хэмжээнд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хонг Кюу тэргүүтэй зочид төлөөлөгчид манай аймагт хүрэлцэн ирж оролцлоо. Тэднийг аймгийн Засаг дарга Г.Ганболд хүлээн авч уулзан эрүүл мэнд, спорт, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн тус цэцэрлэгийн барилгад их засвар хийх хөрөнгийг орон нутгийн төсвөөс гаргаж, ажиллах хүчийг БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас хангаж өгөхөөр болжээ.

Улсын тэргүүний Нэгдүгээр цэцэрлэг нь 1992 онд Монгол, Солонгосын нийгэмлэгийн шугамаар БНАСАУ-тай найрамдлын холбоо тогтоож, агуу удирдагч Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг болсон юм. Энэ онд үүсэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой, найрамдлын харилцаа тогтоосны 25 жилийн ой тус тус тохиож байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ