Жорлонгийн нүхэнд унасан нярайн биеийн байдал сайн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-05 11:27:31

Дундговь/МОНЦАМЭ/ Дөнгөж төрсөн нярай жорлонгийн нүхэнд унасныг цагдаагийн алба хаагч гаргаж, эмнэлэгийн яаралттай тусламж үзүүлсэн. Өнөөдөр хүүхдийн биеийн байдал сайн, маргааш эмнэлгээс гарна гэж Төрөх тасгийн ахлах эх баригч А. Алтанчимэг хэллээ.

Өнгөрөгч пүрэв гарагийн өглөө 8 цаг 25 минутын үед Цагдаагийн газрын тусламжийн утсанд “Жирэмсэн эмэгтэй жорлонд төрөөд хүүхдээ нүхэнд унагаачихлаа” гэдэг дуудлага ирсэн байна. Дуудлага ирсэн даруйд Цагдаагийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж цаг алдалгүй тухайн газарт хүрч очсон бөгөөд жорлонгийн гишгүүр модыг хөшиж ховхлоод нүх рүү орж, нярайг аварчээ. Эх, хүүхдийг эмнэлэгийн яаралттай тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн байна.

Т. Отгонтуяа 

Холбоотой мэдээ