"Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” сарын аян эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-06 07:08:05
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй/ХАБЭА/-н дэлхийн өдөр дөрөвдүгээр сарын 28-нд тохиодог. Жил бүрийн энэ өдрийг угтаж дөрөвдүгээр сарыг “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэе” уриан дор зохион байгуулагдана.  

Төв аймгийн ХАБЭА-н салбар хороо, аймгийн ХХҮГазартай хамтран гурван талт хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл түүнээс урьдчилан сэргийлэх олон талт арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Энэ удаагийн сарын аяны нээлтийг өнөөдөр Мөнх-Алдрын талбайд УБЦТСүлжээ ХКомпани, Төв Чандмань ДЭХГазар, Төв Цогт Өлзийт ХХК, Могол ноос ХХК зэрэг есөн ААНБайгууллагаас гадна Хот тохижуулах газар, ШШГАлба, Зуунмод МСҮТ, Цагдаагийн газар гэх мэт төрийн болон төсөвт нийт 29 ААНБ-ын 388 ажиллагсад өөр өөрсдийн эрүүл ахуйн шаардлага хангасан, хувцас хэрэглэлтэйгээ бэлтгэлээ хангаж зохион байгуулалттай оролцов.

Аж ахуй нэгж, байгууллага бүр ХАБЭА-н хууль, дүрэм, стандартуудыг хэрэгжүүлж хэвших, олон нийтэд сурталчлах арга хэмжээний төлөвлөгөө гаргах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, ажилтан бүр үйлдвэрлэлийн осолд өртөхгүй байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулахад уг үйл ажиллагаагаа чиглэгдсэн гэдгийг Төв аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхбаатар яриандаа онцоллоо.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ