“MERS”-ийн халдвар авсан байж магадгүй тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
mn_montsameuser@montsame.mn
2015-09-06 12:45:59

ТОКИО. /RIA Novosti/. Арабын Нэгдсэн Эмирт Улсын Дубай хотоос ирсэн 38 настай эрэгтэй “MERS”-ийн халдвар авсан байж магадгүй учир Өмнөд Солонгост эмнэлэгт хүргэгджээ. Энэ тухай Ёнхап агентлаг мэдээлсэн байна.

Тус агентлагийн мэдээлснээр, дээрх эрэгтэй Дубайгаас ирснийхээ дараа өндөр халуурч, Ойрхи Дорнодын амьсгалын замын хам шинж буюу "MERS" титэмт вирусийн халдвар авсан байж магадгүй шинж тэмдэг илэрсэн учир түүнд шинжилгээ хийхээр яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

Өнгөрсөн хавраас хойш Өмнөд Солонгост 186 хүн уг вирусийн халдвар авснаас 36 нь нас баржээ. Харин долдугаар сараас хойш тус улсад “MERS”-ийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй.

Д.Жаргал

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд