ГССҮТ нурууны гэмтэл засах шинэ технологи нэвтрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДУлаанбаатар /МОНЦАМЭ/. Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн Хүзүү нуруу нугасны гэмтэл согогын тасаг өнгөрсөн сараас эхлэн нурууны гэмтэл засах шинэ технологи ашиглан эмнэлгийн тусламж үйлчилгээг ард иргэддээ үзүүүлж байна.
Өмнө нь энэ төрлийн хагалгааг том хүрцээр буюу их хэмжээний зүсэлт хийн эд эсийг гэмтээх эрсдэлтэйгээр хийдэг байсан бол одоо энэхүү шинэ арга нэвтрүүлснээр өвчтөнд хөнөөл багатай, арьсны гаднаас нурууны хугарлыг бэхлэх дэлхийн түвшинд хүрсэн дэвшилтэт аргыг хэрэглэж эхэллээ. Энэхүү хагалгааг хийхэд тус төвөөс 2-3 эмчийг БНСУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна.
Шинэ технологи нэвтрүүлснээр урд нь өвчтөн удаан хугацаанд хэвтэж, зовиур ихтэй байсан бол одоо өвдөлт багатай, мэс заслын дараа хурдан тэнхрэх, шууд босч явах боломжтойгоос гадна мэс заслын шарх, халдварын эрсдэл бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богионсох зэрэг эерэг сайн талууд бий болж байгаа юм. Ер нь дэлхий даяар энэхүү аргыг өргөн нэвтрүүлж байгаа бөгөөд тус төвийн нуруу нугасны мэс заслын тасгийн эмч нар ийнхүү дэлхийн түвшинд эн зэрэгцэн ажиллах боломж бүрдэж байна гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Ж.Болор