Сэрүүсч, ихэнх нутгаар салхи, шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-10 07:23:23
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Ойрын хоногуудад хур тунадас орж, салхи шуургатай хүйтэн байхыг Төв аймгийн УЦУОША-ны синоптик инженер О.Оюунцэцэг анхааруулж байна.

Өнөөдөр буюу 10-ны өдрийн 20 цаг хүртэл Төв аймгийн нутгаар үүлшиж, зарим газраар хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэмийн дулаан байна.

Зуунмод хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 9-14 метр, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэмийн хүйтэн, өдөртөө 0 хэмтэй байна.

Дөрөвдүгээр сарын 11-нээс 15-ныг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар 10-нд зарим газраар, 11-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 10-11-нд зарим нутгаар 12-14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хойд хэсгээр шөнөдөө 3-8 хэмийн хүйтэн, өдөртөө 5-10 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэмийн хүйтэн, өдөртөө 10-15 хэмийн дулаан байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ